×

VIVANT(ヴィヴァン)のチンギス役は誰? モンゴル人俳優・バルサーの存在感

日本の好きなところがあれば、教えてください。
「日本のすべてが好きですね(笑)。食べものも人も何もかも。日本に来る前にイギリス人の友人から『日本はとても進んでいて、まるで未来に住んでいるような良いところだ』と聞いていました。日本人はみんな優しいし、対応が素晴らしい。私は25、6か国を訪問したことがありますが、日本は特に印象的な国です。このドラマに出演するまで来たことがなかったけれど、子供のころから日本のアニメも好きです。『ドラえもん』、『ドラゴンボール』、『ワンピース』、『NARUTO -ナルト-』はずっと観ていました。『鬼滅の刃』、『呪術廻戦(じゅじゅつかいせん)』、『チェンソーマン』もお気に入りです。今はSNSでも他国のことをたくさん調べることができるし、日本の文化と歴史には興味を持っていました。長い間、来てみたいと思っていたんです。“I love samurai.”
2000年以上前から日本とモンゴルはつながっていますし。金閣寺がなぜ建てられたかも、訪問する前に調べました。京都、大阪を訪問し、富士山も見ました。阿部寛さんから千葉の海にサメがいると教わって行ってみました。サメは見なかったですけど、とても良いところで、刺し身も食べました。今後は、家族を連れて、北海道、対馬(長崎県)、広島にも行ってみたい」

Barslkhagva Batbold
©marie claire japon

今後、やりたいことは何かありますか。
「仏教にとても興味があるので、日本の仏教についても勉強しており、もっと色々調べたいですね。日本の僧侶にも会ってみたい。あとは自分のファッションブランド(「BARS」)があり、今月末か9月初旬にはウランバートルにお店をオープン予定です。このブランドは、モンゴルの国産品を世界に紹介したくて設立しました」

『VIVANT』の出演で、日本人のファンもとても増えていると思います。最後に日本のファンにメッセージをお願いします。
「『VIVANT』を見てくれている皆さんにとても感謝しています。この先の物語に関しては詳しくは話せませんが、想定外のことが次々に起こります。とにかく最後まで見てほしい。皆さんの応援で勇気をたくさんもらっています」

Barslkhagva Batbold
©marie claire japon

Япон улсаас хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?
Надад Японы бүх зүйл таалагдаж байгаа (инээв). Хоол хүнс, хүмүүс гээд бүх зүйл. Би Япон улсад ирэхээсээ өмнө Англи найзаасаа Япон улс маш өндөр хөгжисөн орон тул “ирээдүйд” амьдардаг гэж сонссон. Яагаад гэж асуухад “чи очоод өөрөө ойлгоно” гэж хариулсан. Би одоогоор 25, 26 оронд очиж үзсэн боловч Японы бүх зүйл надад өөр байсан. Ялангуяа Япон хүмүүсийн хандлага маш их таалагдсан. Би энэ кинонд тоглох хүртлээ Япон улсад ирж үзээгүй ч багаасаа Япон анимэ-д дуртай байсан (Doraemon, Dragon Ball, One Piece, Naruto, Demon slayer, JUJUTSU KAISEN, Chainsaw Man, самурайд бас дуртай). Мөн сошиал орчиноос Япон улсын түүх соёлын талаар их сонирхож судалдаг байсан. Тийм ч учираас ирэхийг их хүсч байсан. Мөн дээрээс нь Япон, Монгол хоёр маш эртний түүхийн холбоотой улс орнууд. Аль 2000 гаруй жилийн өмнөөс түүхээрээ янз бүрийн байдлаар холбогдож ирсэн. Би Японд ирээд Киото, Осака хотод очиж, Фүжи уулыг хүртэл үзсэн. Тэр дунд надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээж чадсан газар бол Кинкакүжи буюу Алтан сүм байсан. Би энэ газарт маш их очихыг хүссэн болохоороо ч тэрүү яагаад баригдсан талаар хүртэл судалсан. Мөн Хироши Абэ Чибагийн далайд махчин загаснууд байдаг гэж хэлсэн болохоор би тийшээ очсон боловч ямар ч махчин загас харж чадаагүй. Японд ирээд их олон газраар очиж үзсэн ч үзэх газрууд минь дуусаагүй байгаа. Тийм учраас дараа гэр бүлийн хамт ирээд Хоккайдо, Цүшима арал (Нагасаки муж), Хирошима руу явж үзэхийг хүсч байна.

Цаашдаа хийхийг хүсч байгаа зүйл тань юу вэ?
Би Буддийн философи-г амьдралд хэрэгжүүлэхийг хичээдэг хүн. Японд ирээд буддизмийг өндөр хөгжисөн орон гэдгийг мэдсэн. Тийм ч учираас Японы буддизмын талаар судалж илүү ихийг мэдэхийг хүсч байна. Мөн Японы лам нартай уулзаж үзмээр байна.
Үүнээс гадна “Фантастик продакшн”ыг олон улсад гаргах зорилготой бөгөөд түүхэн олон ангит кино хийхээр сүүлийн 3 жил энэ төсөл дээрээ ажиллаж байгаа.
Мөн дээр нь Монголын үндэсний бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зорилготой миний үүсгэн байгуулсан “BARS” брэнд 9 сарын эхээр Улаанбаатарт дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна.

“VIVANT” кино цацагдаж эхэлсэнээс хойш Японы шүтэн бишрэгчид маш их нэмэгдсэн гэж бодож байна. Эцэст нь японы шүтэн бишрэгчиддээ хандаж сэтгэгдэлээ хэлнэ үү.
Юуны түрүүнд “VIVANT” киног үзэж байгаа бүх хүмүүстээ сэтгэлийн гүнээсээ талархал илэрхийлж байна. Санаанд оромгүй зүйлс ар араасаа өрнөх болохоор киногоо дуустал нь заавал үзээрэй гэж хүсч байна. Би бас та бүхний урмыг хугалахааргүйгээр кинондоо тоглосон гэж найдаж байна. Та бүхнийхээ дэмжлэгээс маш их зориг авж байгаа. Дараа дараагын олон киногоор уулзах ерөөл дэвшүүлье.

Танилцуулга
Жүжигчин Б. Барслхагва нь 1986.02.26нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Ерөнхий боловсролын 24-р сургуулийг 2004 онд төгсөж СУИС-д жүжигчны ангид элсэн орсон. Ихэнхи уран бүтээлчдын адил ажлын гараагаа ТВ суваг, театраас эхлэсэн. 2012 оноос өнөөг хүртэл “Фантастик” продакшнд ажиллаж байна. Тэрээр түүхэн болон орчин үеийн сэдэвтэй 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээн ажиллаад байна. Жүжигчин Б. Барслхагва нь жүжигчнээс гадна кино зохиолч, продюсерийн чиглэлээр туршлагажсан уран бүтээлч билээ. Эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг.
Харьяалагддаг “Фантастик продакшн” нь 15 жилийн өмнө долоон найзын хамт үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын хамгийн шилдэг кино бүтээгч компани юм. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд тэрээр гадаадад уран бүтээлээ туурвих болсон.


photo: Tomoko Hagimoto、interview & text: Mei Masuda、translation: Malchinbayar Khostsetseg

協力:OMO3東京赤坂(おも) by 星野リゾート

Profile

バルサラハガバ・バトボルド(Barslkhagva Batbold)

1986年2月、モンゴルの首都・ウランバートル生まれ。モンゴル国立芸術文化大学の演劇クラスに入学し、テレビと演劇でキャリアをスタート。歴史映画や現代映画に出演し、映画製作やプロデューサーとしても活躍。2022年にモンゴルの最優秀主演男優賞「シルバー・ツリー」トロフィーを受賞、2023年、映画『1242: Gateway to the West』(ハンガリー・イギリス・オーストラリア・モンゴルが共同制作、Péter Soós:ペーテル・ソオス監督)に出演。現在は妻と3人の子供とともにウランバートルに在住。
所属しているFantastic Productionは、15年前に友人7人と立ち上げた会社で、モンゴルでもトップクラスの芸能事務所。2年前から海外作品への出演を増やしている。
Instagram:@barsaa_batbold

リンクを
コピーしました